Манж мөхсөн ч монголд нөлөөлсөөр

"Өнөөдөр аргын тооллын 19, билгийн тооллын 22 ны харагчин гахай одтой Лхагва гариг нар 8 цаг 04 минутад мандаж, 17 цаг 10 минутад жаргана. Энэ өдөр ихэс дээдэст бараалхах, ном номлох, дуган сүм сэргээх, равнай үйлдэх, лам хуварга болоход өлзийтэй сайн ба газар хагалах, хурим хийх наймаа худалдаа хийх, нохой тэжээх зэрэг үйлэнд харш муу" гэж өнөө өглөө сэрээд телевизээр хэлж байхыг би чих тавин сонслоо. Эрт дээр үеэс улбаалан өнөөг хүртэл үе дамжин ирсэн энэ сүсэг бишрэл нь бид бүгдийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. Бидний эмээ, өвөө, аав, ээж, тэр ч байтугай орчин үеийн залуус бид ч бурхны шашинд сүсэглэж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ бүгдийг нь даатгадаг. Насан өөд болсон хүнээ хойд төрөлдөө дахин хүн болж төрөөсэй гэж "Алтан хайрцгийг" нь аль сайн гэж нэрлэгддэг лам хуваргыг залж нээлгэнэ. Одоо эрхэлж буй жижиг бизнес нь сүүлийн сард орлого муутайхан ажиллавал зав гаргаж ганданд очоод кассчин ламд мөнгөө тушаан "Гарзын үүдийг хааж, орлогын үүдийг нээх" шидтэй номыг уншуулна. Удахгүй сургуулиа төгсөх шалгалтаа өгөх гэж байгаа хүүхдээ дагуулан олондоо нэртэй ламынд бараалхаж шалгалтыг нь амжилттай давахын тулд багш руу нь цацдаг элс авна. Энэ бүгдийг эргэцүүлж бодохоор монголчууд биднийг дэлхийн хөгжил цэцэглэлтээс 200 жил хоцроосон Манж гүрний шашны бодлого одоог хүртэл хэрэгжиж ард түмний өөрсдөө шиидвэр гарган ажил үйлээ бүтээх сэтгэлгээг үгүй болгож, хэн нэгнээс хараат амьдралтай, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосоор байгаа гэж би ойлгож байна. Ээ намайг ингэж бодлоо гээд далай багш минь бүү цээрлүүлээсэй "Ум мааний бадми хум"

1 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

bi ingej sonsson ym bn. Mongolchuud ert uyesee emegteichuudiig ihed hundelj deedeldeg bjee. Mongolchuudaas uur ali ch ulsad emegteichuuded tegj deed erh medliig ugch bgaagui. Mongold tur barij bsan hatad stsuungui. Tur barij bsan mundag haadiin ard urgelj uhaalag hatad bsaar irsen bn. Tiimees ch "hatan uhan" gesen ug ch bii. Ene baidliig Manjuud saitar mederchee. Tiimees shariin shashnii emegteichuudiig doosh ni hiih bodlogiig tun sian uhhuulsan bn. Iinhuu Hatan uhaaniig heden chuluugaar hiisen ovoon deer ch gargahgui bailgaj chadsan bna. Shariin shashnii dald bodlogo bas l aimaar shuu, yriul ihee olon ym bii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)